МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Манай компани нь металл зорох гар удирдлага бүхий 15, программын удирлагатай CNC машин 3, бэлдэц бэлтгэх 2, нийт 20 суурь машинаар тоноглогдсон бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвартай операторууд төрөл бүрийн хэлбэр, нарийвчлалтай эд анги, сэлбэг хэрэгслүүдийг зорж үйлдвэрлэж байна. Манай үйлдвэрлэл үндсэн 4 чиглэлээр явагддаг. Үүнд:

Нэгдүгээрт: Инженерчлэл.

  • Тоног төхөөрөмж, эд ангиудын ажлын зураг гаргах;
  • Инженерийн тооцооллуудыг / даацын, хөдөлгөөний болон бусад / хийх, компьютер загварчлал.     

Хоёрдугаарт: Тоног төхөөрөмж үйлдвэрлэл.

  • Хүнд хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмж;
  • Уул уурхайн тоног төхөөрөмж;
  • Өрөмдлөг, хайгуулын тоног төхөөрөмж;                   
  • Салхин сэнс;   
  • Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж;
  • Барилгын даацын хийцүүд.

Гуравдугаарт:  Сэлбэг, эд анги үйлдвэрлэл.

  • Тоног төхөөрөмжүүдийн гол, палец;
  • Фланец, таг, кольцонууд;
  • Төрөл бүрийн араа;
  • Корпусын эд ангиуд;
  • Втулка, стаканууд.

Дөрөвдүгээрт: Эд анги сэргээн засварлалт, засвар үйлчилгээ.

  • Элэгдсэн эд ангийн сэргээн засварлалт;
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнүүд.

СКРУББЕР