Манай компани нь Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, эд ангийн сэргээн засварлах үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 1996.04.17-ны өдөр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.
Улмаар 1999 оноос “Дархангеомаш” ХХК-ийн хөрөнгө оруулалтын үр дүнд алт угаах машин болон уул уурхайн тоног төхөөрөмжийн эд ангиудыг сэлбэн засварлахын зэрэгцээ зарим эд ангиудыг шинээр үйлдвэрлэж эхэлсэн юм. Энэ туршлага дээрээ үндэслэн 2004 оноос эхлэн “Дархангеомаш” ХХК-тай хамтран өрмийн УКС-22М-ыг иж бүрэн угсарч уул уурхайн компаниудад нийлүүлж эхлэсэн нь одоо хүртэл эрэлт хэрэгцээ ихтэй манай компанийн нэрийн бүтээгдэхүүн болтлоо хөгжсөн байдаг.
2012 оноос эд ангийн механик боловсруулалтын шинэ технологи болох цахим удирдлагат өндөр нарийвчлалтай CNC токарийн суурь машиныг Монголдоо анхдагчдын нэг нь болон эзэмшин үйлдвэрлэлд нэвтрүүлж, машин механизм тоног төхөөрөмжийн эд ангиудыг өндөр нарийвчлалтайгаар үйлдвэрлэж эхэлсэн. Үйлдвэрлэлийн энэ боломжоо ашиглан Япон инженерүүдтэй хамтран 500Вт-ийн хүчин чадалтай салхин генератор шинээр хийсэн бөгөөд одоо хүчин чадлыг нь нэмэгдүүлэх бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ шатанд явж байна.
Компани удирдлагаас бүтээгдэхүүний чанарт онцгойлон анхаарлаа хандуулсаар ирсэн бөгөөд 2018 оноос эхлэн “Бүтээгдэхүүний чанарын хяналт”-ын шинэ системийг нэвтрүүлж эхлүүлсэн нь бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмжид нөлөөлж манай бүтээгдэхүүний чанарыг эрс нэмэгдүүлсэн юм.

Манай компани үйл ажиллагаагаа эхлэсэнээс хойш байнга анхаарч байдаг зүйлс бол ажилчдынхаа аюулгүй, тохилог, эрүүл ажлын байр, мөн байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэл эрхлэх эрмэлзлэл юм.