ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

УКС-22М

5-100 м3/цаг хүчин чадал бүхий алтын шороон ордны баяжуулах төхөөрөмж. Төрөл: Дархангеомаш хийцийн, Шинэ Зеланд хийцийн.

Тайлбар. Манай компани нь “Дархангеомаш” ХХК-тай хамтран 40м3/цаг хүртэл бүтээмжтэй скрубберууд угсардаг ба 100м3 хүртэл бүтээмжтэй скрубберуудыг харилцагчдын захиалгаар шууд үйлдвэрээс нь нийлүүлдэг.

Скруббер

УКС-22М Цохилтот өрмийн машин нь шороон орд, усны хайгуулд зориулан хийгдсэн шалгарсан загвар бүхий өрөм юм. Энэхүү өрмийг манай компани нь анх 2004 оноос бүрэн угсарч эхэлснээс хойш нийт 40 орчмыг шинээр угсарч, 30 орчим өрөмд их засвар хийсэн. Энэ өрмийн машин нь Монголд 100% үйлдвэрлэгддэг цөөхөн уул уурхайн тоног төхөөрөмжүүдийн нэг юм.

Салхин сэнс

Японы сэргээгдэх эрчим хүчний чиглэрээр үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтран Монголын нөхцөлд тохируулан зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлж буй 600Вт-2000Вт хүртэл хүчин чадалтай бага оврын салхин сэнс. Энэхүү салхин сэнснүүдийн бага салхинд эрчим хүч гаргадаг ба ашиглах хуцагааны турш тосолгоо, үйлчилгээ шаардаггүй, 15 жилийн баталгаатай зэрэг давуу талуудтай юм.

Бусад

Мөн манай компаний захиалгаар төрөл бүрийн тусгай тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэлдэг.

– Хавтгай мөнгө илддэг гар машин.

– Хүнд машин механизмын ивүүрүүд.

– Уул уурхайн машины тусгай тоноглолууд.

– Тэсэлгээний цооногийн ус шавхах төхөөрөмж.